"Single’s Inferno 5" шоуны оролцогч Samuel Lee элит гэр бүлээс гаралтай, хамгийн чинээлэг, хамгийн боловсролтой нь!

"Single’s Inferno 5" шоуны оролцогч Samuel Lee элит гэр бүлээс гаралтай, хамгийн чинээлэг, хамгийн боловсролтой нь!

Netflix-ийн болзоо реалити нэвтрүүлэг Single’s Inferno 5-д оролцсоноороо олонд танигдсан Samuel Lee (солонгос нэрээр Ли Сон Хүн) нь зөвхөн царай төрх, дөлгөөн зан аашнаасаа гадна боловсрол, гарал үүслээрээ олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Тэр дундаа сүүлийн үед цахим орчинд “Samuel Lee-ийн өвөө нь БНСУ-ын Ерөнхийлөгч байсан” гэх яриа олон хүнийг гайхшруулжээ. 

Samuel Lee гэж хэн бэ?

Samuel Lee бол АНУ-д амьдарч, боловсрол эзэмшсэн солонгос гаралтай залуу. Тэрээр АНУ-ын University of California, Berkeley-г компьютерийн шинжлэх ухаан, математик чиглэлээр төгссөн, Нью-Йорк хотод технологи, санхүүгийн салбар, тэр дундаа Amazon, Snowflake, Google зэрэг компаниудад Software Engineer-ээр ажиллаж, AI хөгжүүлэлтэд оролцож байсан намтартай аж. 

content 3801 Ellie New Featured I

Түүний элит боловсрол, АНУ-д амьдарч буй байдал, даруухан, төлөв зан ааш гээд оролцогчид дундаа эрхгүй ялгардаг ч эмэгтэй оролцогчид төдийлөн ойшоохгүй байгаа нь үзэгчдийг гонсойлгож буй. Одоогоор нэвтрүүлгийн 9 дугаар цацагдаад байгаа ч одоо хүртэл диваажинд очиж, нас, ажил мэргэжлээ хэлж амжаагүй байгаа нь гайхширмаар. 

Мөн түүнийг БНСУ-ын 17 дахь Ерөнхийлөгч Lee Myung-bak-ын ач хүү хэмээж буй. Жилдээ хамгийн багадаа 200 мянган долларын орлоготой байдаг түүнийг өөрийн хүчээр карьераа бүтээсэн, хамгийн чинээлэг, хамгийн элит боловсролтой залуу гэж үзэгчид сайшаах болжээ. 

content 3801 singles inferno lee

content 3801 615524940 1336038771

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.