Хакүхо М.Даваажаргалын "Миягино" сүмогийн дэвжээг хаах эсэхийг дахин хэлэлцэхээр болжээ

Хакүхо М.Даваажаргалын "Миягино" сүмогийн дэвжээг хаах эсэхийг дахин хэлэлцэхээр болжээ

Японы сумогийн их аварга Хакухо М.Даваажаргалын удирдаж байсан Мияагино дэвжээнд харьяалагддаг Хокүсэйхо буюу А.Даваанинж дэвжээнийхээ доод зиндааны бөхчүүдэд удаа дараа бие махбодын хүчирхийлэл үйлдсэнээс болж тус дэвжээг хааж, бөхчүүдийг тараах саналыг өнгөрсөн баасан гарагт гаргасан.

Уг шийдвэрийг эсэргүүцэн өчигдөр /2024.03.12/ Мияагино дэвжээний үзэгч, дэмжигчид цахим гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд 7500 хүний гарын үсэг цугларчээ. Тэгвэл энэ асуудлыг дахин хэлэлцэхээр болсон талаар Японы “Hochi news”мэдээлжээ.

Тодруулбал, Хакүхо М.Даваажаргалын удирддаг байсан Миягино дэвжээ нь Исэгахама дэвжээнд харьяалагддаг бөгөөд тус дэвжээний удирдалгууд Миягино дэвжээг хаах эсэх асуудлыг хэлэлцэхээр дахин уулзалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.