Өнөөдөр өвлийн олимпын наадмын уулын цанын слалом төрөлд А.Ариунбат өрсөлдөнө
Өнөөдөр “Милан-Кортина 2026" өвлийн олимпын наадмын уулын цанын слалом төрөлд “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ А.Ариунбат өрсөлдөнө. Уг төрөлд 70 орны 96 тамирчин хурд, хүч сорих бол А.Ариунбат 88 дугаарт гараанаас гарах юм. Тэмцээн Монголын цагаар 17:00 цагт эхэлнэ.
Дашрамд дурдахад А.Ариунбат нь Монголын өвлийн спортын түүхэнд уулын цанын төрлөөр өрсөлдөж буй анхны тамирчин юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.