Хунтайж Эндрю Эпштейний хэрэгтэй холбоотойгоор баривчлагдаж, 11 цагийн дараа суллагдав

Хунтайж Эндрю Эпштейний хэрэгтэй холбоотойгоор баривчлагдаж, 11 цагийн дараа суллагдав

Алдарт Эпштейний файл олон нийтэд цацагдсанаас хойш дэлхийн хамгийн баян, хөрөнгөлөг, дээдсийн угсааны гаралтай алдартнууд олны анхааралд өртөж эхэлсэн. Тухайлбал Эпштеэйний насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт оруулдаг байсан баримтууд нь Их Британийн хунтайж Эндрюг баривчлахад хүргэв. Хунтайж Эндрюг төрсөн өдрөөр нь буюу гурав хоногийн өмнө Их Британид баривчилжээ. Харин түүнийг гадуур мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар 11 цагийн дараа сулласан байна. 

content 3880 Хунтайж Эндрю Эпштей

Түүний баривчилгаа гэр бүлийнхнийг нь огт цочролд оруулаагүй төдийгүй хааны гэр бүлийнхэн олон нийтийн арга хэмжээндээ цаг алдалгүй оролцсоор байгаа юм. Тодруулбал хэдхэн цагийн өмнө болсон Их Британийн кино урлагийн наадамд Хунтайж Уильям болон Кейт Миддлтон нар оролцсон бол хунтайж Эндрюг баривчлагдсан гэх мэдээ цацагдсанаас хэдхэн цагийн дараа Хаан Чарльз Лондонд уулзалтууд хийж, Лондонгийн загварын долоо хоногт оролцсон. Харин хатан хаан Камилла Лондонд болсон тоглолтод оролцож, гүнж Анн мөн өмнө нь товлогдсон байсан эрэгтэйчүүдийн шорон дахь айлчлалаа хийсэн байна.

content 3880 Хунтайж Эндрю Эпштей

Хунтайж Эндрю одоогоор хаан ширээний наймдугаарт бичигдэж буй. Түүний баривчилгаа нь хааны гэр бүлийн гишүүдийн дунд 400 жилийн дараа анх удаа тохиолдож байгаа хэрэг юм. 

content 3880 Хунтайж Эндрю Эпштей

Эпштейний гэмт хэрэгтэй холбоотойгоор баривчлагдсан, ялаар шийтгүүлсэн ганц хүн бий. Тэр нь түүний хуучин найз бүсгүй, хамсаатан болох Гислейн Максвелл бөгөөд 2021 онд насанд хүрээгүй охидыг чинээлэг санхүүчид зуучилсан гэм буруутайд тооцогдон 20 жилийн хорих ял авсан юм. Харин Эпштейн 2019 онд Нью-Йоркийн хорих ангид бэлгийн мөлжлөгийн хэргээр шүүхдэж байхдаа шоронд нас барсан байдаг. 

Эпштейний баримтууд удаан хүлээгдсэний эцэст ил болж, тэдгээр баримтууд нь дэлхийн улстөрчид, бизнесийн удирдлагууд, академичид, алдартнуудын үнэн төрхийг илчлэх болно гэдэгт олон нийт итгэлтэй байв. 

content 3880 Хунтайж Эндрю Эпштей

Эпштейнийг 2008 онд бэлгийн гэмт хэрэгт ял шийтгүүлсний дараа ч түүнтэй харилцаагаа үргэлжлүүлж байсан нь ил болсноор хэд хэдэн нэр нөлөө бүхий америкчууд албан тушаалаасаа огцорсон. Тухайлбал Сангийн сайд асан Ларри Саммерс OpenAI сангийн ТУЗ-өөс гарч, тэрбумтан Томас Прицкер Hyatt зочид буудлын гүйцэтгэх даргын албан тушаалаа орхиж, хуульч Кэтрин Руэммлер Goldman Sachs-ийг орхиж байгаагаа мэдэгдэж байв.

Мөн Microsoft-ийн үүсгэн байгуулагч Билл Гейтс, 2028 оны Лос-Анжелесийн Олимпыг хариуцаж буй Кейси Вассерман, эрүүл мэндийн нөлөөлөгч Питер Аттиа, Ерөнхийлөгч асан Билл Клинтон нарын нэр хүнд тун хурцадмал түвшинд яригдаж буй. Үүнтэй холбоотойгоор Клинтон болон түүний эхнэр Хиллари нар ирэх долоо хоногт Конгрессын хороонд мэдүүлэг өгөхөөр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: The Guardian

content 3880 Хунтайж Эндрю Эпштей

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.