Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
АН-ын МҮДН фракци Хөгжлийн банкыг тэр чигээр нь авсан уу?
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Нийслэлээс гуравдугаар сарын 15-аас эхлэн автобуснуудад толгой тоолох төхөөрөмж суулгана гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ зохицуулалт маргаашаас үйлчилж эхэлнэ. Тус төхөөрөмжийн тусламжтай жолоочийг хянах бөгөөд хүний толгойн тоо, төлбөр төлөлт хоёрыг таарч байгаа эсэхийг шалгах юм.
Энэ тухай Хотын дарга Х.Нямбаатар, "Гуравдугаар сарын 15-аас нийтийн тээврийн төлбөр тооцооны системийг олон нийтэд танилцуулж зугуухан шилжилт хийх гэж байна. Энэ хүрээнд хүний толгой тоолдог төхөөрөмжүүдийг бүх автобусанд суулгана. Төрөөс татаасаар явдаг ахмадууд, хүүхдүүд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, доноруудын үнэгүй зорчдог картыг бид татаасаараа өдрийнх нь зорчих тоогоор мөнгөжүүлж өгнө. Ингэснээр нэгдүгээрт тухайн хүний толгой тоологдоно, хоёрдугааарт төхөөрөмжид уншигдсан хоёр яв цав нийлнэ. Хэрэв зөрвөл бид жолоочид хариуцлага тооцно. Ний нуугүй хэлэхэд манай автобусны жолооч нар бүгд хажуудаа бэлэн мөнгөний хайрцагтай, түүнийгээ дэмбээ гэж нэрлэдэг болсон" гэж байв.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS