Түлхүүрийн нүхээр: Д.Амарбаясгалан, Э.Амундра нарын сэтгэлийг МАН тэднийг хөөсөн явдал эс хөдөлгөв
Ер нь намаар ч яадаг юм бэ дээ гэж алга ташуулан намаасаа хөөгдөж байгаа авьяаслаг залуусыг ард түмэн бараг өлгийдөн авч байна. Х.Булгантуяа шийр заах бүсгүй байлаа ч эм хүний үс нь урт, ухаан богино л боллоо. Э.Амундра бол маш сайн пиарч.
МАН-ын пиарыг Ерөнхий сайд асан С.Баяр, Н.Дэмбэрэл нарын нөхдүүд базаж байсан эртний түүхтэй. Э.Амундраг Л.Оюун-Эрдэнэ бараг урьж авчирсан, медиа салбараас. Өдгөө пиар салбарын нууц ноёнтон Д.Болдхуяг энэ орон зайг эзэгнэж байгаа. Нэг намд хоёр пиарч байж болдоггүй байх л даа. Нэг л нийтлэг зүйл байна. Улс төрийн пиарыг медиа суурьтай хүн хийх юм байна.
Д.Амарбаясгалан Эх орончдын баярын үеэр элэг зүрхнээс уяатай МАН-даа хэрхэн ажилласан тайлангаа цэгцтэй “ус”-гүй тавьж ямар ч сэтгэл хөдлөл харуулсангүй. Улс төрөөс нус нулимстай бөөн гомдол тээн гардаг хохирогчийн дүрд тоглогсод сурууштай үзүүлбэр байлаа. Шинэ гишүүд элсүүлж пиардах сериалыг АН, МАН хоёулаа хийв. Улиг болсон шахуу юм даа. Намын батлах авдарны ёроолд тоосонд дарагдаад хэвтэж л байдаг хойно. Одоо бурхандаа залах юу л бол. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч харин “Аав аа” гэж дуудуулах шахам олон нийтийн алга ташилтыг хүртэж байна.
Өнөөдрийн аав ирээдүйд Ц.Элбэгдорж шиг нүдүүлж ч мэдэх тул эргээд буух газраа хараарай гэж захимаар байна. Монголын улс төр зүтгэсэн хүндээ халгаатай гэдгийг харж буй өдрүүд. Магад Н.Учрал, Я.Содбаатар нарын жаргалтай биш зовлонтой өдрүүд ирж байж мэднэ. Хүн болгон Г.Дашням дэд сайд шиг үнэнхүү ажилдаа, намдаа дурлаж, өдөр болгон Төрийн далбаандаа залбирч зогсоо ч уу, үгүй ч үү. Уг нь бүгд тийм халуун сэтгэлтэйсэн бол амар байхгүй юу.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.