НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?
Хурлын дарга асан А.Баярыг шөнө ажилладаг гэж шүүмжлэн огцруулсан хотын дарга Х.Нямбаатар өөрөө өдөр шөнөгүй амралтгүй ажиллаж байгаагаа лайвддагаа мартсан бололтой. Тэгээд ч шөнө ажилладаг байх нь архиддаг байхаас хавь илүү. Улаанбаатар хотын хувь заяаг дэнслэх НИТХ-д нэг ч гэсэн боловсролтой, боловсон, гялгар залуу аль нэг талыг баримтлахгүй төвийг сахих нь буруу гэж МАНгарууд үзэн НИТХ-ын даргаа алга урвуулахын төдийд хуралдаж, огцруулав.
Оронд нь СУИС-ийн дээрэлхэлтийн хатан хаан жүжигчин Б.Мишээлийн нөхөр гэдгээс өөр гоц гойд намтаргүй Д.Ихбаяр очиж байна. Шулуухан хэлэхэд тэрээр улс төрд Н.Учралын найз, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн зөвлөх гэхээс өөр өнцөггүй. Гэхдээ Хүүкийн хөвгүүдийн хаана нь ч хүрэхгүй бараа сураггүй мөлгөр улстөрч. Баянголын төлөөлөгчид ч гэж насаараа АН-д ялагдсан, дотоод зөрчил нь гадны нөлөөгүй өөрсдийгөө хорлох хэмжээнд эв түнжингүй л дээ. Манай улс төрийн том ах нар, ах намынхан хэзээ ингэж өөрийн биш хүнээ ажил хийлгэхгүй арчин хаяж, үе тэнгийн дээрэлхэлт маягийн хандлага үзүүлэхээ болих вэ.
Боловсролгүй мугуйд хотын соёлоо мэдэхгүй юу хийж байгаагаа ойлгохгүй нөхдөөр НИТХ дүүрвэл хайран бус уу. А.Баярыг ухаж төнхөх яах вэ, өөлвөл өндөгнөөс ч өө гарна. Хот гэдэг стиль маяг, ажлын барагцаагаа мэддэг татаасны, чихээсний биш жинхнээсээ ажил хийх хүн хэрэгтэй биш гэж үү, дарга нар аа!
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.