Түлхүүрийн нүхээр: СГЗ Г.Ундармаа Ардын жүжигчин болох “учралт” мөн үү?
Хошин урлагийнхан тайзны тоглолтуудаа тавьж comeback хийж байгаа эдгээр өдрүүдэд дараагийн шагнал горилогчийн сураг гарлаа. Алаг нүдэн Одноо Ардын Жүжигчин авахад бүх нийтээрээ баярласан нь тэр Монголын анхны Жульетта, тайз, дэлгэц, сонгодог, хошин бүх төрөлд жүжиглэдэг учраас тэр юм.
Харин Г.Ундармаагийн дүрүүд гэвэл сэтгэлд хамгийн тод нь “Single ladies” кино нь. Өөрөө продакшн байгуулж кино олноор хийсэн нь бусад үе тэнгийн эмэгтэй жүжигчдээс давсан үзүүлэлт мөн. Гэвч Ардын жүжигчин цол босго өндөр, тодорхой шалгууртай байх ёстой шагнал.
Кино хэн олон хийснээрээ гэвэл “Хувьсал”-ын У.Уранчимэг ч жин дарна. “Тамгагүй төр”-д 200+ удаа тоглочихсон тэрбээр одоогоор МУГЖ. Ингэхэд жүжигчдийн яг юугаар нь эрэмбэлж манай төр “үнсдэг” юм бол?
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.