"Херо" энтертайментын найруулагч Б.Баатар яллагдагчаар татагдсан хэдий ч Монголд байхгүй байна!

"Херо" энтертайментын найруулагч Б.Баатар яллагдагчаар татагдсан хэдий ч Монголд байхгүй байна!

"Херо" энтертайментын найруулагч Б.Баатар яллагдагчаар татагдсан хэдий ч Монголд байхгүй байна! Hero энтертайментын найруулагч Б.Баатарыг цагдаагийн байгууллага шалгаж, яллагдагчаар татжээ. Гэвч Б.Баатар гадаадад байгаа бөгөөд яллагдагчаар татсан тогтоолд гарын үсэг зурахгүй яваа аж.

Эцэг нэгт дүү Л.Оюун-Эрдэнийг засаг тэргүүлж явахад Херо Баатарыг “Гэрэгэ тауэр”-ийн 15 давхраас Засгийн газрыг удирддаг, дарга сайд нар тэнд очиж чиглэл, даалгавар авдаг байсан гэлцдэг.

content 3936 “Херо” Б

Мөн Хууль зүйн сайд Б.Энхбаяр, "Херо" Б.Баатар гэдэг нөхөр иргэн Э, Г нарт захиалга өгч Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай сошиал контент хийсэн ажил шалгагдаж байна. Иргэн Г нь гадагшаа зугтсан бол Э нь цагдан хоригдсон" хэмээн мэдэгдэж байсан билээ.

Улмаар Б.Баатарыг цагдаагийн байгууллагаас шалгаж яллагдагчаар татсан хэдий ч Монголд байхгүй байна гэв. Өөрөөр хэлбэл тэрээр нэгэн цагт Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар шувуу болон эх орноосоо дайжиж байсан шигээ эргэж ирэхгүйгээр явав уу эсвэл гэдэг асуулт үлдээн нам гүм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.