Монголын дөрвөн уран бүтээлч “Венецийн олон улсын дүрслэх урлагийн биенналь“-д оролцоно

Монголын дөрвөн уран бүтээлч “Венецийн олон улсын дүрслэх урлагийн биенналь“-д оролцоно

Бүгд Найрамдах Итали Улсад 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдах Дүрслэх урлагийн олон улсын Венецийн 61 удаагийн биеннальд Монгол Улсыг төлөөлөн дөрвөн уран бүтээлч оролцох аж. 

Дүрслэх урлагийн олон улсын Венецийн биенналь нь 1895 оноос эхлэн зохион байгуулагдан цар хүрээ, агуулга, ач холбогдол нь өргөжин тэлж, оролцогч уран бүтээлчид өөрийн улс, үндэстний өвөрмөц сэтгэлгээний онцлогийг таниулж, сурталчлахын сацуу хүн төрөлхтөнд тулгарсан нийтлэг сорилт бэрхшээлийн эсрэг эвлэлдэн нэгдэж, урлагаар дамжуулан Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад тунхаглаж буй нэг хэлбэр юм.

Энэ удаагийн Венецийн биеннальд монголын орчин үеийн шилдэг уран бүтээлч Б.Номин, Г.Гэрэлхүү, Ё.Төгөлдөр, Д.Дорждэрэм, куратороор Ц.Уранчимэг, Ко-куратороор Томас Эллэр нар сонгогдон “Сүлжилдээн: Хил Дамнасан Холбоос” үзэл баримтлалыг дэвшүүлж дөрвөн уран бүтээлчийн бүтээлийг дэглэн, сүнслэг олон янз байдал, хүн–хүн бус оршихуйн харилцаа, тив дамнасан материал ба үзэл санааны урсгалыг өгүүлэхээр зорьж байна.

Тус биеннальд Монгол Улсын уран бүтээлчид оролцсоноор соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг болох дүрслэх урлагийн салбараар дамжуулан улс, эх орноо олон улсад сурталчлахын зэрэгцээ бүтээлч авьяас чадвараа хөгжүүлж, дэлхийд танигдсан оюуны болон соёлын өвийг бүтээх, монголын соёл, уран бүтээлийн үнэ цэнийг дэлхийн урлагийн чухал платформ дээр илэрхийлэх, соёлын дипломат харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.