Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос  их авч байна

Ахлах ангийн сурагчид нэгнээ зэрлэгээр зодсон бичлэг цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулиудад дээрхлэлт дэлгэрсэн талаар сурагчид ярьж байна.

Тэгвэл энэ талаар “Монполимет” группын захирал, X богдын ээж Н.Мөнхнасан цахим хуудаснаа өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, “Өнөөдөр хүүхдүүдийн амьдралд зөвхөн гэр бүл, сургууль биш, цахим орчин маш их нөлөөтэй байна. Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна. Гэр орны хүмүүжил, цахим орчны зөв хэрэглээ хяналт салшгүй холбоотой. Зарим улс оронд энэ асуудлыг аль хэдийн нухацтай авч үзэж хууль тогтоомж гаргаад байна. Жишээ нь АНУ-д хүүхдийн аюулгүй байдалтай холбоотойгоор Roblox зэрэг тоглоомын платформуудын хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хариуцлагын асуудлаар шүүхэд өгсөн. Австрали улсад 16-аас доош насны хүүхдүүд сошиал хэрэглэхийг хориглосон хууль хэрэгжиж байна.

Эцсийн эцэст хүүхдийн хүмүүжил бол томчууд бидний бий болгосон нийгмийн тусгал шүү дээ. Нийгмийн давхарга бүрт эрээ цээргүй авирладаг байдал бий болсон. Дээгүүрээ хуулиас давчихсан хулгай, ёс суртахуунгүй үйлдэл давамгайлсан, тэрнийг нь харж өсөж буй хойч үе маань арай л зэрлэгшиж байна уу даа” гэжээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.