Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

Монголын театрын музей-д зураач Л.Бумандорж, гэрэл зурагчин, зураач В.Цэнд-Аюуш нарын хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн нээгдээд байна.

 

24 жилийн хөдөлмөр – 30 бүтээл Гэрэл зурагчин В.Цэнд-Аюуш нь “Гялбаа”, “Tv Zone”, “Гоо даль” сэтгүүлд ажиллах хугацаандаа урлаг, соёл, бизнесийн салбарын төлөөллүүдийн хөргийг гэрэл зурагт буулгаж иржээ. Түүний бүтээлүүдийг багш Л.Бумандоржийн уран зурагтай хослуулан канвас дээр хэвлэсэн нь энэхүү үзэсгэлэнгийн онцлог болж байна. 24 жилийн уран бүтээлийн дээжээс бүрдсэн тус үзэсгэлэнд 30 орчим бүтээл дэлгэгджээ.

Танил эрхмүүдийн залуу төрх Үзэсгэлэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар А.Долгор, Ардын уран зохиолч Ү.Хүрэлбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Дэлгэрцэцэг, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Чимгээ, дуучин Б.Баярцэцэг, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, жүжигчин У.Уранчимэг, “Нисванис” хамтлагийн Л.Энх-Амгалан зэрэг уран бүтээлчдийн залуу насны хөргүүд багтсан байна. Эдгээр бүтээлийг тухайн үеийн сэтгүүлийн нүүр, ярилцлагын дүр төрхөөр нь дахин харах боломжтойгоороо онцлог. Үзэсгэлэн 2026 оны дөрөвдүгээр сарын 26-29-ний өдрүүдэд үргэлжилж, олон нийтэд нээлттэйгээр хүрч байна.

content 4219 9

content 4219 11

content 4219 14

content 4219 18

content 4219 19

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.