Өнөөдөр болох үйл явдлын тойм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
09:30-13:30 цагт: Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023-2025 онд “Хүний эрх ба цахим технологи” олон нийтийн хяналт шалгалт хийсэн тайлангаа “Галлериа Улаанбаатар”-д танилцуулна.
10:00-18:00 цагт: Монголын энтертайнмент технологийн салбарын шинэлэг технологи, шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг “MET EXPO 2026” хоёр дахь жилдээ "M Bank Arena"-д болно.
11:30 цагт: "Алтайгаа номтой хот болгоё" 10 мянган ном цуглуулах аяны талаар зохиолч Т.Эрхэмбаяр, зохиолч, яруу найрагч Н.Пүрэв, яруу найрагч, сэтгүүлч Т.Сайхнаа, Говь-Алтай аймгийн номын сангийн захирал Я.Одгэрэл нар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Иргэдийн төлөөлөл Туулын хурдны замын ажлыг бүрэн зогсоох хуулийн үндэслэлийг нотлох баримтаар баталгаажуулсан тухай “Зууны мэдээ” сонины үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
13:00 цагт: Уудам Монгол сургууль, Хүүхдийн урлан бүтээх төвийн монгол уран бичлэгийн төвийн багш Г.Болормаа, уран зургийн багш Н.Баатарцогийн шавь Н.Амарсайханы уран бичлэгийн анхны үзэсгэлэнг Уудам Монгол сургуульд нээнэ.
19:00 цагт: “Монгол дуунууд-Алтан үе” тоглолт Соёлын төв өргөөнд болно.
19:00 цагт: Монгол ардын урлагийг түгээн дэлгэрүүлэгч уран бүтээлчид, байгууллагууд хамтран “Сэтгэлд эгшиглэх ардын аялгуу” тоглолтыг МҮЭСТО-д тоглоно.
Хилийн чанадад:
-БНЭУ-ын Гандинагар хотод Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ саоын 12-17-нд болж байна.
-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.