“Mongol Made” хүнс үйлдвэрлэж, шинэ бүтээгдэхүүнээ худалдаанд гаргалаа

“Mongol Made” хүнс үйлдвэрлэж, шинэ бүтээгдэхүүнээ худалдаанд гаргалаа

Арьс арчилгаа, ахуйн хэрэглээ, ариутгалын 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Mongol made” олонд таашаагдсаар даруй гурван жилийг үджээ. 

“Mongol made”-ийн малын өөх тосоор бүтээсэн, багваахай, чацаргана, нохойн хошуу зэрэг ургамлаас гарган авсан эрүүл мэндэд тустай, хоргүй экологийн цэвэр саван гэвэл хүмүүс андахгүй. Уг нэрийг олонд алдаршуулж, бүтээгдэхүүнээ олны таашаалд нийцүүлж чадсан  хоёр бүсгүй бий. Тэд зорьсноо ажил болгож, эмэгтэйчүүдийн сэтгэлээ шингээн гар аргаар хийсэн, байгалийн гаралтай гарын саванг мянга, мянган хэрэглэгчдэд хүргэж чадсан бол өдгөө шинэ бүтээгдэхүүнээ өлгийдөн авч, хүнсний салбарт хүч түрэн орж ирлээ.

content 97 “Mongol Made” хүнс ү

content 97 “Mongol Made” хүнс ү

Нэг зорилгын төлөө сэтгэл шулуудан, гар нийлж яваа Б.Пунсалмаа, Б.Солонго нар мянган эмэгтэйг ажлын байртай болгож, дотоодын савангийн хэрэгцээг 100 хувь хангахаар шаргуу ажиллаж буй. Тиймдээ ч анхны охин компаниараа дамжуулан сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, амттан гэсэн гурван төрлөөр шинэ бүтээгдэхүүнээ олонд танилцуулав.

Mongol Made Gourmet нь шинээр 13 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргасан бөгөөд баярын өдрүүдэд хүнсний багц бүтээгдэхүүндээ захиалга авч, хүргэлтэд гаргахаар зэхжээ.

content 97 “Mongol Made” хүнс ү

Шинээр гарч байгаа бүтээгдэхүүн нь уулын зэрлэг жимснүүдийг байгалийн зөгийн балаар амталсан элсэн сахаргүй жимсний чанамлууд, Булганы Сайханы айраг, Өвөрхангайн Хужиртын шимийн архи, Дорноговийн Эрдэнэ сумын хоормог, Завханы Түдэвтэйн аарц, Хөвсгөлийн Хатгалын тараг гэсэн монгол уламжлалаар бүтсэн “таван хошуу” багц сүү, сүүн бүтээгдэхүүн юм.

Уг бүтээгдэхүүнээрээ дамжуулан шар сүү, зэрлэг жимснүүдийн хоршил амттаны зах зээлд чихэргүй чихэр хэмээх шинэ ойлголтыг “Mongol Made” оруулж иржээ.

content 97 “Mongol Made” хүнс ү

content 97 “Mongol Made” хүнс ү

content 97 “Mongol Made” хүнс ү

content 97 “Mongol Made” хүнс ү

content 97 “Mongol Made” хүнс ү

content 97 402657153 7118885143

content 97 403145631 7140410174

content 97 410760700 7276585993

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.