ЦЕГ: НЗДТГ-ын хэвлэлийн ажилтан Б.С-ийг 48 цаг саатуулаагүй мэдүүлэг авсан. Ямар хэрэгт холбогдуулан шалгасан нь тодорхойгүй байна
Өчигдөр /2026.05.19/ цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан Б.С-ийн гэрт нэгжлэг хийж, баривчилсан. Цагдаагийн байгууллагаас мэдүүлэг, тайлбар авах тухай урьдчилж албан бичиг, мэдэгдэл өгөөгүй гэнэт баривчилсан байна.
Энэ талаар, ЦЕГ-аас тодруулахад, "Нийслэлийн хэвлэл мэдээллийн ажилтан Б.С-ийг шалгаж, тайлбар мэдүүлэг авч байгаа нь үнэн. Шөнөөр, гэрийн орцноос нь баривчилж, шалгасан зүйл байхгүй. Мөн саатуулах ажиллагаа явагдаагүй. Ямар зүйл ангиар, ямар гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь одоогоор тодорхой болоогүй" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.