Нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчлах ажлыг хийж байна

Нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт  ногоон байгууламж тарьж, арчлах  ажлыг хийж байна

Нийслэлийн ногоон байгууламж, моджуулалтыг нэмэгдүүлэх ажлууд хийгдэж байна.

Уг ажлын хүрээнд есөн дүүргийн нийт 157 га талбай, 155 гудамж, 35 газарт ногоон байгууламж бий болгох, мод бут суулгах ажлууд үргэлжилж байна. Үүнд 28 мэргэжлийн байгууллага, дүүргийн ОНӨААТҮГ-ууд хамрагдаж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 44 дүгээр зарлигаар жил бүрийн тав болон есдүгээр сарын Бямба, Ням гарагуудыг “Тэрбум мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ. Хаврын бүх нийтийн мод тарих үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн хэмжээнд есөн байршилд 406 байгууллагын 11855 албан хаагч 129,873 ширхэг модыг тарьсан байна.

  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.