БНСУ-ын жүжигчин Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн нь нотлогдлоо

БНСУ-ын жүжигчин Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн нь нотлогдлоо

БНСУ-ын шилдэг эрэгтэй жүжигчдийн нэгт багтдаг Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээлэл өнгөрсөн жилээс цахим сүлжээнд цацагдсан билээ. Удалгүй цагдаагийн байгууллага уг мэдээлэлтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн юм. 

Гэвч цахим сүлжээнд цацагдсан бүх мэдээлэл, бичлэг, харилцсан чат зэргийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хуурамчаар үйлдсэнийг тогтоосон гэж Сөүлийн цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Энэхүү мэдээллийг анх нийтэлсэн болгосон HoverLab цахим сувгийн контент бүтээгчийг баривчлах хүсэлт гаргасан байна. 

Энэхүү хуурамч мэдээллийн дараагаас маш олон брендүүд Ким Су Хёнтой гэрээгээ цуцалсан юм. 

Эх сурвалж: Korea times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.