Хөвсгөл аймгийн Арбулаг сумын "Гол мод" хэмээх газраас Монголын Эзэнт гүрний үеийн хосгүй үнэт олдворууд илэрчээ
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын "Гол мод" хэмээх газраас Монголын Эзэнт гүрний үеийн хосгүй үнэт олдворууд илэрчээ. Тус малтлагыг тавдугаар сарын 12–25-ны өдрүүдэд хийсэн бөгөөд Монголын эзэнт гүрний үед холбогдох долоон булшийг илрүүлэн судалжээ.
Судалгааны багийг Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн доктор Ж.Баярсайхан ахалж, Америкийн Мичиганы их сургуулийн судлаач доктор Браян Миллер хамтран ажилласан байна.
Малтлага, судалгааны явцад өрөмтэй шаазан ваар, шавар ваар, эмээл, дөрөө, амгай зэрэг морины иж бүрэн тоног хэрэглэл, төмөр зэв, саадагны тоноглол, төрөл бүрийн чимэглэл зэрэг Монголын эзэнт гүрний үеийн нийгэм, соёл, ахуйг судлахад өндөр ач холбогдолтой хосгүй үнэт олдворууд илэрчээ.
Доктор Ж.Баярсайхан энэ талаар хэлэхдээ: Эдгээр олдворын зарим нь өмнө нь манай орны нутаг дэвсгэрээс бүрэн бүтнээрээ илэрч байгаагүй бөгөөд Монголын эзэнт гүрний үеийн судалгаанд онцгой ач холбогдолтой” хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.