Ирэх долоо хоногоос халуун ус хязгаарлах, шугамын засвар шинэчлэлийн ажлууд эхэлнэ
Энэ зун дулааны 376 километр төв магистраль шугамаас 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд үндсэн бүх шугамын засваруудыг 8-9 хэсэгт хувааж гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Ирэх долоо хоногоос буюу зургаадугаар сарын 02-12-ны өдрүүдэд дараах байршлуудад засвар хийж, халуун ус хязгаарлахаар боллоо.
- Талх чихэр ХХК
- Драгон Холдинг ХХК
- Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨААТҮГ
- Ач анагаах ухааны дээд сургууль орчмын хэрэглэгчид
- Москва хороолол
- Ханын материал
- Баянхошуу орчмын хэрэглэгчдийн халуун усыг 10 хоног хязгаарлаж, дулааны шугамыг засварлах хуваарьтай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.