Зүтгүүрийн цахилгаан хөдөлгүүрийг дотооддоо засдаг боллоо

Зүтгүүрийн цахилгаан хөдөлгүүрийг дотооддоо засдаг боллоо

"Улаанбаатар зүтгүүрийн депо"- ийн цахилгаан хөдөлгүүрийн цехийг ашиглалтад оруулах нээлтийн ёслол боллоо.

Уг ёслолд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам,тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй тус нийгэмлэгийн удирдлага болон төмөр замчдын төлөөлөл оролцжээ. 

"Уг зүтгүүрийн татах цахилгаан хөдөлгүүрийн засварыг дотооддоо хийдэг болсноор гадаадад захиалгаар өртөг өндөртэй хийлгэдэг засварын зардлыг бууруулж, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай үйл ажиллагааг хангах нөхцөл боломж улам дээшлэх болно" холбогдох хүмүүс мэдээлсэн юм.

Энэхүү цехэд ажиллах хүний нөөцийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-д дадлагаар сургажээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.