УИХ-ын дарга С.Бямбацогт, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нар уулзаж, санал солилцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нар уулзаж, санал солилцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын Үндэсний Бөхийн Холбоо-ны тэргүүн Ц.Магалжавыг хүлээн авч уулзаж, санал солилцлоо.

Энэ талаар УИХ-ын дарга өөрийн цахим хуудастаа "Монгол үндэсний бөх нь төрт ёс, түүх соёлын нандин өв болохыг онцолжээ. Мөн сүүлийн үед МҮБХ-ны үйл ажиллагаа сайжирч, үндэсний бөхийн барилдааны зохион байгуулалт, тайлбар, шууд дамжуулалт, менежмент зэрэг нь орчин үеийн хэрэгцээ шаардлагад илүү нийцэж байна" хэмээн нийтэлжээ.

Мөн бөхчүүдийг допинг, сэргээшийн асуудалд холбогдохоос урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалт, мэдээллийн ажлыг тогтмол зохион байгуулахад илүү анхаарах шаардлагатайг захижээ.

Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор баяр наадмын барилдаанд 1024 бөх барилдуулах эсэх талаар олон нийтийн хүлээлт өндөр байгааг талууд хэлэлцэж, хэдэн бөх барилдуулах нь зохистой талаар МҮБХ ойлгомжтой, тодорхой, үндэслэлтэй санал, дүгнэлт боловсруулах нь зүйтэй гэдэг дээр санал солилцжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.