Манай улсад зохиогдож буй шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ

Манай улсад зохиогдож буй шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ

Нийт 27 орны 240 гаруй шатарчид манай улсад зохиогдож буй шатрын ААШТ-д оролцохоор хүрэлцэн ирээд байна. Тэмцээн өнөөдөр “Баянгол” зочид буудалд хөшгөө нээнэ.

Тус тэмцээн нь FIDE World Cup буюу “Дэлхийн цом”-д өрсөлдөх эрх олгож байгаагаараа онцлог. Тэмцээний нийт шагналын сан 100 мянган ам.долларт хүрсэн байна. Монгол Улсад хүрэлцэн ирсэн шатарчдын дунд 34 их мастер, 12 эмэгтэй их мастер, 51 олон улсын мастер, 20 эмэгтэй Олон улсын мастер багтаж байна.

Тэмцээн зохион байгуулах давуу эрхийн дагуу манай улсаас 89 шатарчин өрсөлдөнө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.