Зургаадугаар сарын дунд үед ихэнх нутгаар хуурайшилттай байх төлөвтэй байна

Зургаадугаар сарын дунд үед ихэнх нутгаар хуурайшилттай байх төлөвтэй байна

Зургаадугаар сарын агаарын температур баруун болон говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хуурайшилттай байхын Цаг уурын байгууллага мэдээллээ. 

Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр их орж, бусад нутгаар дундаж хэмжээнд байх төлөвтэй байна. Сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх ба зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр байх ба нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх магадлал өндөр байгаа ажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.