Маргааш Бурхан багшийн их дүйчин өдөр тохионо

Маргааш Бурхан багшийн их дүйчин өдөр тохионо

Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтийн баяр амралтын өдөр маргааш буюу тавдугаар сарын 31-нд тохионо.  Монголчууд эртнээс энэхүү өдрийг онцгойлон тэмдэглэж ирсэн бөгөөд зуны эхэн сарын 15-ныг Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд орсон гурван их үйл давхацсан билэгт өдөр хэмээн эрхэмлэдэг уламжлалтай.

Энэ жилийн Их дүйчэн өдөр онцгой ач холбогдолтой болж буй нь Бурхан багшийн хоёр манлай шавь болох билгүүний дээд Шаарийбуу, хувилгааны дээд Монголжийбуу нарын ариун ринсрэлийг анх удаа Энэтхэг улсаас Монгол Улсад залж буй түүхэн үйл явдалтай давхцаж байгаад оршино.

Ринсрэл нь гэгээрсэн хутагт хувилгаадын ариун үлдэц бөгөөд сүсэглэн мөргөсөн хүмүүний буян хишгийг арвижуулж, амар амгалан, сайн сайхны ерөөлийг дагуулдаг хэмээн буддын шашинд үздэг.

Иймд Бурхан шашинт ард иргэдийг зуны эхэн сарын 15-нд МБШТ-Гандантэгчэнлин хийдэд, Бурхан багшийн Их дүйчэн өдрийг хамтдаа тэмдэглэн, ариун ринсрэлд мөргөн буян хураах боломжтой. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.