Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна
Нас барсан иргэдийн хувьцаа болон ногдол ашгийг 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хууль ёсны өвлөгчдөд нь өвлүүлж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан хувьцааг хэрхэн өвлүүлэх, иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар нэгдсэн мэдээлэл, зөвлөгөө өгөх НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ-т таныг урьж байна.
Нээлттэй өдөрлөг 2026 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд буюу Бямба, Ням гарагт Сүхбаатарын талбайд болно.
Өдөрлөгийн хүрээнд иргэд дараах мэдээллийг авах боломжтой
- Хууль ёсны өвлөгч мөн эсэхийг шалгах
- Өвлөх хувьцаа болон ногдол ашгийн хэмжээг тодорхойлох
- Бүрдүүлэх шаардлагатай баримт бичгийн жагсаалт, зааварчилгаа
- Үнэт цаасны данс нээлгэсэн эсэхээ шалгах болон хувьцаа өвлүүлэхтэй холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
1072 Хувьцааг өвлүүлэхтэй холбоотой лавлагаа, мэдээллийг нэг дороос өгөхөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Нотариатчдын танхим, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.