Монгол дахь "Арсенал" клубийн хөгжөөн дэмжигчид аваргын "парад" хийлээ

Монгол дахь "Арсенал" клубийн хөгжөөн дэмжигчид аваргын "парад" хийлээ
Өчигдөр буюу тавдугаар сарын 30-нд Английн Премиер лигийн отгон аварга Арсенал клубийн Монгол дахь хөгжөөн дэмжигчид аваргын баяраа тэмдэглэж‚ "парад" зохион байгуулжээ. Тус "парад" Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-ээс Зайсан хүртэл үргэлжилсэн бөгөөд 200 орчим хүн оролцсон байна.
Ташрамд дурдахад‚ Английн тэргүүлэх хөлбөмбөгийн багуудын нэг Арсенал нь энэ оны тавдугаар сарын 24-нд 22 жилийн дараах лигийн аваргын цомоо өргөсөн юм. Мөн өчигдөр буюу тавдугаар сарын 30-нд Францын "Парис сэн Жермен" клубтай Аваргуудын лигийн цомын төлөө өрсөлдөж‚ ялагдал хүлээсэн ч энэ тэмцээний шигшээ шатанд шалгарсан нь 20 жилийн дараах амжилт байв. Манай улсад гадаадын хөлбөмбөгийн бусад багуудын дэмжигчдийн тоо ч эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд уг спортын дор нэгдэж тэмцээн уралдаан зохион байгуулах‚ спортоор хичээллэх болон бусад үр бүтээлтэй ажлуудыг хийдэг билээ.
6f36302d7bbf4864849e6d1ae88b92a9
1e6eb92d42164a39ac8190409667d805
086a1847da7e4a45b54e682e5ad0649d

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.