Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Жавзандорж: Сайн сайхан зүйлийн төлөө улам хичээцгээе
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Жавзандорж "Бурхан багшийн Их дүйчин өдөр"-ийг тохиолдуулан сүсэгтэн олон, нийт ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлж, айлдвар айлдлаа.
Тэрбээр айлдвартаа, энэхүү өдөр нь хүн бүр ёс суртахуунаа улам дээшлүүлж, өнгөрсөнд гаргасан алдаа дутагдлаа засаж залруулах, ирээдүйн сайн сайхны төлөө ерөөл тавьж, өөрийгөө улам бүр хөгжүүлэх их бэлгэт сайн өдөр болохыг онцлон тэмдэглэв.
Мөн "Санаа сайн бол заяа сайн" хэмээх ардын зүйр цэцэн үгийг сануулж, хүн бүр өөрт олдож буй боломж бүрийг ашиглан сайхан сэтгэлийг үүсгэхийн төлөө хичээхийг уриаллаа. Ялангуяа энэ өдөр сайн үйл хийхээр хичээвэл бусад өдрүүдээс илүүтэйгээр амьдралын зөв дадал хэвшил болж үлддэгийг тэрбээр онцгойлон дурдсан юм.
Түүнчлэн энэхүү түүчээ өдрийг өөрийн болон бусдын сайн сайхны төлөө улам бүр хичээж, буяныг хурааж өнгөрүүлэхийг сүсэгтэн олондоо уриалаад, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай хэмээн ерөөл өргөлөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.