Зургаадугаар сарын 1-нийг "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" болгон тэмдэглээд 23 жил болж байна
Анх 1925 онд Женев хотод "Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга" уулзалтыг 40 гаруй орон хамтран хийж энэ өдрийг цаашид "Хүүхдийн эрхийн өдөр" болгон тэмдэглэхээр тогтсон билээ. Харин манай улсын хувьд анх 1952 оноос "Хүүхдийн баярын өдөр"-ийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл энэ өдрийг тэмдэглээд 74 жил болж байна. Тэр цагаас эдүгээг хүртэл хүүхэд бүрийн догдлон хүлээж, ирээдүйгээ өнгөлгөөр төсөөлөн зурж, бэлэг амттанд умбаж, эрхээ хамгаалж, дуу хоолойгоо хүргэх өдөр болж тогтсон билээ.
Гэвч энэхүү өдөр "Эх үрсийн баяр" уу, Эсвэл "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" үү? гэх асуулт одоо ч эргэлзээтэй хэвээр буй.
Түүхийн хувьд "Зургаадугаар сарын 1"-ийг "Эх үрсийн баяр" болгох тухай 1995 онд гарсан шийдвэрийг 2003 оны тавдугаар сарын 22-нд УИХ албан ёсоор цуцалж, зөвхөн "Хүүхдийн баяр" болгохоор хуульчилжээ. Энэхүү шийдвэр хэрэгжиж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулин дахь "Бүх нийтээр амрах өдөр"-ийн жагсаалтад "Хүүхдийн баяр" нэршлээр орсон байдаг. Албан ёсоороо өнөөдөр бол хүүхдүүдийнхээ дуу хоолойг сонсож, сурч хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, тэдний эрхийг хамгаалах өдөр билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.