МШХ-ны Ерөнхийлөгч Г.Занданшатар "Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн"-д оролцож буй хүүхэд, багачуудтай уулзаж, бэлэг гардууллаа

МШХ-ны Ерөнхийлөгч Г.Занданшатар "Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн"-д оролцож буй хүүхэд, багачуудтай уулзаж, бэлэг гардууллаа
Манай улсад зохиогдож буй шатрын "Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн" дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр буюу зургаадугаар сарын 1-нд Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар тус тэмцээнд оролцож буй хүүхэд, багачуудад мэндчилгээ дэвшүүлэн, бэлэг гардууллаа.
Тэрээр "Өнөөдөр Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Бүх хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэе. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцохоор эх орныг маань зорин ирсэн бусад улсын өсвөрийн тамирчдад талархснаа илэрхийлж, эх орныхоо нэрийн бүтээгдэхүүний дээжээс гардуулж байна" гэсэн юм.
Мөн энэ өдөр "Хөдөлмөрийн баатар" МУГТ М.Уранцэцэг, Олон улсын шатрын "их мастер" А.Энхтуул зэрэг зочид хүрэлцэн ирж, тамирчидтай уулзаж, амжилт хүслээ.
Тус тэмцээнд нийт 28 орны нийт 248 тамирчин өрсөлдөж буй бөгөөд үүний 148 нь олон улсын цолтой шатарчид байна. Тэмцээн зургаадугаар сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.