Үндэсний их баяр наадмыг Д.Баярбаатар найруулна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг эцэслэж, найруулагч Д.Баярбаатарыг сонгожээ. Баяр наадмыг зохион байгуулах сонгон шалгаруулалтад найруулагч Б.Анар, Д.Баярбаатар нар хамгийн өндөр оноо авчээ. Улмаар хуралдаанд оролцогч 19 гишүүнээс 84.2 хувийн саналаар “Бүжиг дэглээч Баярбаатар холбоо” НҮТББ-ын найруулагч Д.Баярбаатар сонгогджээ.
Найруулагч Д.Баярбаатар өнгөрсөн жилийн Улсын баяр наадмын концерт, Увс аймгийн 100 жилийг ойн баярын арга хэмжээг найруулсан билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.