Гадаадад амьдарч буй Монголчуудын дунд зохиогддог наадамд барилдсан бөхчүүдэд аймаг, сумын цол олгодог болно
Тухай наадамд 64 бөх барилдсан бол "сумын наадам"-тай адилтган үзүүрлэсэн бөхөд "сумын начин", түрүүлсэн бөхөд "сумын заан" цол олгоно. Хэрвээ128 бөх барилдсан бол "аймгийн баяр наадам"-тай адилтган тав давсан бөхөд "аймгийн начин" зургаа давсан бөхөд "аймгийн харцага" үзүүрлэсэн бөхөд "аймгийн заан" түрүүлсэн бөхөд "аймгийн арслан" цол олгоно. Түрүүлсэн бөхийн цолыг тухайн баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн тухайн улсад суугаа Элчин сайд олгох ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.