Хөвсгөл аймагт хоёр настай хүүхэд тогонд цохиулж нас баржээ

Хөвсгөл аймагт хоёр настай хүүхэд тогонд цохиулж нас баржээ

Өнгөрсөн сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд хоёр настай эрэгтэй хүүхэд тогонд цохиулж нас баржээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын тавдугаар багт 2 настай эрэгтэй хүүхэд тасарсан цахилгааны утасны үзүүрээс барьж, цахилгаан хүчдэлд цохиулж, нас барсан" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Урьдчилсан байдлаар хүүхэд модон шонгийн доод ёзоор өмхөрч унаснаас болж цахилгааны утас тасарсан байсныг барьсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.