Эрэгтэй хүн уйлах ёсгүй, хатуу чанга байх ёстой гэсэн "хайрцаглалт" нь далд хэлбэрийн сэтгэл гутралын суурь шалтгаан болдог
"Эрэгтэй хүн уйлж болохгүй" "Эрчүүд зовлонгоо дотроо залгих ёстой" гэсэн хэвшмэл ойлголт нийгэмд түгээмэл ажиглагддаг. Хөвгүүдийг хүүхэд наснаас нь дээрх ойлголтуудаар хүмүүжүүлснээр сэтгэл хөдлөлөө түгжиж, далд хэлбэрийн гутралд орох алхам руу бага багаар түлхдэг болохыг олон тоо баримт, зүрх өвдөм хэргүүд харуулсаар...
ДЭМБ-ын судалгаагаар дэлхий дээр амиа хорлож буй хүмүүсийн 70 хувийг эрчүүд эзэлж байна. Манай улсад ч мөн адил эрчүүдийн амиа хорлох тоо эмэгтэйчүүдийнхээс тав дахин их байгаа нь энэ асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг илтгэнэ. Сэтгэлзүйлчид хандаж, зөвлөгөө тусламж авч буй нийт иргэдийн 20 хувь нь л эрчүүд байдаг ажээ.
Биохимийн талаасаа нулимсанд стрессийн даавар болох "кортизол" ихээр агуулагддаг бөгөөд уйлах үед биеэс энэхүү бодис ихээр ялгардаг. Тиймээс уйлах, бусадтай ярилцах үед сэтгэл хөнгөрдөг нь зүгээл л мэдрэмж төдий биш биологогийн өөрийгөө анагаах үйл явц юм. Энэхүү үйл явцыг хааж, түгжих нь хүнийг аажмаар мөхөөх шалтгаан болдог.
Тиймээс нийгмээрээ эрчүүдийг "төмөр хүн" гэж харахаа больж, хөвгүүддээ, ханьдаа, аавдаа ярилцах, сэтгэл дотроо уудлах "орон зайг" олгоход туслаарай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.