МҮБХ-ноос наадмаас өмнө зохиогдох сорилго барилдаануудыг хуваарийг танилцууллаа

МҮБХ-ноос наадмаас өмнө зохиогдох сорилго барилдаануудыг хуваарийг танилцууллаа

Монголын Үндэсний бөхийн холбооноос зургаадугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаануудын хуваарийг танилцуулсан байна. 

Тус хуваарийн  дагуу зургаадугаар сарын 6-ны Бямба гарагийн 11.00 цагаас Цэргийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам-2026” зохион байгуулагдана

Мөн зургаадугаар сарын 7-ны Ням гарагийн 11.00 цагаас Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.

 Зургаадугаар сарын 27-ны Бямба гарагийн 11.00 цагаас Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам-2026” , мөн сарын 28-ны Ням гарагийн 15.00 цагаас тус наадмын барилдаан үргэлжлэх ажээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.