"Буузан" гэж нэрлэдэг цэлцэгцнүүр тоглоомоос болж хүүхдүүдийн нүүр хавдах, биеэр тууралт гарах, харшил үүсэх шинж тэмдгүүд тохиолдож байна

"Буузан" гэж нэрлэдэг цэлцэгцнүүр тоглоомоос болж хүүхдүүдийн нүүр хавдах, биеэр тууралт гарах, харшил үүсэх шинж тэмдгүүд тохиолдож байна

“Буузан” гэх цэлцэгнүүр тоглоом”-оор тоглосны дараа хүүхдүүдэд нүүр, ам хавдах, биеэр улайж туурах, гөвдрүү үүсэх зэрэг харшлын шинж тэмдэг илэрч байгаа талаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүлж эхэллээ.
Иймд хүүхдүүдээ дээрх төрлийн тоглоомоор тоглуулахгүй байх, гэрт нь байгаа бол нэн даруй хэрэглэхгүй болгож хаяхыг анхааруулаад байгаа юм.

Өмнөговь аймгийн Цогт-Цэций сум дундын эмнэлэгт сүүлийн 2 хоногт энэ төрлийн тоглоомоос харшилсан 6 тохиолдол бүртгэгджээ.

Шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандана уу. Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамтдаа хамгаалъя.

Эх сурвалж: Цогтцэций Сум Дундын Эмнэлэг

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.