Загас агнах, барихыг зөвшөөрөх хугацаа энэ сарын 15-наас эхэлнэ

Загас агнах, барихыг зөвшөөрөх хугацаа энэ сарын 15-наас эхэлнэ

 Энэ оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн "Загасны үржлийн үед агнах, барихыг хориглосон хугацаа" дуусна.

 Зохист хэмжээгээр загас агнах, барих зөвшөөрлийг www.ezagas.mn цахим хаягаар авах ажээ.

 2026 оны хувьд Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудад загас агнах, барьж болохоор тусгажээ. 

Загас агнах, барих үедээ дараах журмуудыг мөрдөнө:

-Ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрлийг заавал авч, зөвшөөрөлд заасан хугацаа, байршил, төрөл, тоо хэмжээг мөрдөх

-Хориглосон хугацаанд болон хориглосон бүс нутагт, хориотой арга хэрэгслээр загас агнах, барихгүй байх

-Ахуйн зориулалтаар загас барихдаа тор хэрэглэхгүй байх

-Загас барихад буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашилга, гувчуур, гэрэлтүүлэх зэрэг хориглосон арга, хэрэгсэл ашиглахгүй байх

-Гол, мөрөнд бүх төрлийн завиар загасчлахгүй байх

-Гол, нуурын эрэг орчмын хог хаягдлыг заавал цэвэрлэж, байгальд үлдээхгүй байх

-Гал түймрийн эрсдэлээс сэргийлж ил гал гаргахгүй, голын эрэг, ой, бургас бүхий газарт хог, үнс нурмаа үлдээхгүй байх

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.