Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 25-нд эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 25-нд эхэлнэ

БҮТ-өөс зарласан хуваарийн дагуу 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг хүргэж байна. 

Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 25-ны өдөр Түүх, Англи хэлний хичээлээр эхэлнэ.

Зургаадугаар сарын 26-ны өдөр

  • Хими  10:00-11:40 цагт
  • Газар зүй, 13:00-14:20 цагт
  • Нийгэм судлалын 16:30-17:50 цагт.

Зургаадугаар сарын  27-ны өдөр

  • Биологи, 10:00-11:20 цагт
  • Математик 14:00-15:30 цагт

Зургаадугаар сарын 28-ны  өдөр

  • Физик 10:00-11:40 цагт ,
  • Орос хэл, 13:00-14:20 цагт
  • Монгол хэл 16:00-17:20 цагт тус тус явагдана. 

2026 оны Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна.

  • Бүртгэлийн хуудас /Таны бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Бүртгэлийн хуудас” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
  • Суудлын хуваарь / Шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Суудлын хуваарь” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

Шалгуулагчид шалгалтын хуваарьт заасан цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг анхаарна уу

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.