"Бурхан Халдун" уулын тахилга энэ сарын 22,23-нд болно

"Бурхан Халдун" уулын тахилга энэ сарын 22,23-нд болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Бурхан Халдун уулын "Тэнгэрийг тахих төрийн тахилга"-ыг энэ оны зургаадугаар сарын 22, 23-ны өдрүүдэд хийхээр болжээ. Тус хайрхныг анх 1818 оноос тахиж эхэлсэн ч социализмын он жилүүдэд "шашингүйн бодлого"-ын улмаас хэсэг хугацаанд тасалдаж, 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дахин сэргээсэн байдаг.

Энэ удаагийн тахилгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар,  Монголын тэнгэр үзэлтний Мөнх Тэнгэр Нэгдсэн Хороо, МБШТ Гандантэгчинлэн хийд хамтран ажиллаж, зохион байгуулна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.