Ази тивийн бүх цаг үеийн шилдэг тоглогч Сон Хён Миний 7 баримт

Ази тивийн бүх цаг үеийн шилдэг тоглогч Сон Хён Миний 7 баримт
  1. 1. Ази тивийн анхны "Алтан шаахайн эзэн"
Тэрээр 2021-2022 оны улиралд Английн Премьер лигт нийт 23 гоол оруулснаар энэхүү шагналыг хүртэж байв. Европын шилдэг таван лигийн түүхэнд түүнээс өөр ийм амжилт үзүүлсэн Ази тоглогч үгүй билээ.
  1. 2. Цэргийн албанаас амжилтаараа чөлөөлөгдсөн нь
Өмнөд Солонгос улсад насанд хүрсэн эрчүүд 21 сарын хугацаанд цэргийн алба хаах хатуу хууль үйлчилдэг. Зөвхөн онцгой амжилт үзүүлсэн тохиолдолд л чөлөөлдөг ажээ. Энэхүү үүргээс тэрээр 2018 оны "Азийн наадам"-д багтайгаа хамт аварга болон чөлөөлөгдөж байв.
  1. 3. Аавын хатуу зарчмыг амжилт болгон хувиргасан нь
Түүний амжилтын нууц нь аав болох Сон Вүн Жонтой салшгүй холбоотой. Түүний аав нь Сон Хён Минийг багаас нь өдөрт хэдэн цагаар ч хамаагүй хатуу бэлтгэл хийлгэдэг байсан юм. Эдүгээ тэд хамтдаа "Сон академи" байгуулан аав нь захирлаар нь ажиллаж буй.
  1. 4. "Зодог тайлтлаа гэрлэхгүй" гэх амлалт
Сон Хён Мин карьеараа дуустал гэрлэхгүй гэдгээ ил тод илэрхийлдэг. Тэрээр энэ талаараа "Гэрлэвэл эхнэр хүүхдээ бүхнээс дээгүүрт тавих болно. Харин одоо бол миний амьдралын нэгдүгээрт зөвхөн хөлбөмбөг л байна" гэж хэлсэн юм.
  1. 5. Пушкашийн нэрэмжит шагналын эзэн
2019 оны арван хоёрдугаар сард Бөрнли клубийн хаалганд бүтэн талбайг туулж оруулсан гоолоороо оны шилдэгт олгодог Пушкашийн нэрэмжит шагналыг хүртэж байв.
  1. 6. Тоттенхэм Хотспур багийн домогт ахлагч
Харри Кэйн багаа орхисны дараа Сон Хён Мин Тоттенхэм клубын ахлагчаар томилогдов. Ийнхүү Сон тус клубийн түүхэн дэх хоёр дахь гадаадын иргэншилтэй ахлагч болсон юм. Түүний өмнө нь мэдээж Францын шигшээ багийн домогт хаалгач Юго Льорис бичигддэг.
  1. 7. БНСУ-ын "Соёлын бэлгэ тэмдэг"
Сон Хён Мин бол зөвхөн хөлбөмбөгийн тамирчин биш соёлын томоохон бэлгэ тэмдэг юм. Өмнөд Солонгос улсад түүний нэр хүнд K-pop одуудтай жишигддэг. Тийм ч учраас түүнд Солонгос улсын Соёлын гавьяаны "Чонгнён" одонг олгож байжээ.
 
Домогт "7" дугаар Сон Хён Мин-ийг ДАШТ-д хэрхэн гялалзахыг харахад долоохон хоног үлдлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.