Гэр ахуйн шалтгаантай гал түймрийн дуудлага нэмэгджээ
Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн гурван хоногт орон сууцны хороололд айлын эд зүйл, гал тогооны цахилгаан хэрэгсэл, цахилгааны самбар, хогийн суваг шатсан долоон дуудлага бүртгэгдэж, алба хаагчид шуурхай ажиллаж унтраасан байна.
Он гарсаар нийслэлийн хэмжээнд орон сууцны хороололд гал түймрийн 293 дуудлага бүртгэгдэж, гал түймрийн улмаас 1 иргэн нас барж, 2 иргэн түлэгдэж гэмтсэн байна.
Алба хаагчид утаажилтын бүсээс 337 хүүхэд, 738 том хүнийг аюулгүй талбайд гаргаж, угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирохоос авран хамгаалж ажилласан.
- Өрхийн галын аюулгүй байдлаа хангах,
- Цахилгаан хэрэгслийг ашигласны дараа бүрэн унтрааж, шалгах,
- Ил гал, чүдэнз, лаа, зул, арц, хүжийг бүрэн унтраах,
- Барилгын аврах зам гарцын тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, аврах зам гарцыг чөлөөлж, хэвийн ажиллагааг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.