Залуу төгөлдөр хуурч Г.Бадмаараг "Карнеги Холл" дахь үзэгчдийг алмайруулжээ

Залуу төгөлдөр хуурч Г.Бадмаараг "Карнеги Холл" дахь үзэгчдийг алмайруулжээ

 Өнгөрсөн тавдугаар сарын 6-нд Италийн Сицили аралд зохион байгуулдаг, нэр хүндтэй “Ibla Grand Prize” олон улсын хөгжмийн уралдааны шилдэг оролцогчдын тоглолт “Карнеги Холл”-д болжээ.

Дэлхийн олон орны шилдгүүд чуулсан тус арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн залуу хөгжимчин нь 11 настай төгөлдөр хуурч Г.Бадмаараг оролцсон юм. 

Г.Бадмаараг тус арга хэмжээний үеэр алдарт Ференц Лист болон С.Гончигсумлаагийн бүтээлүүдээс тоглон урлаг шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. 

Шүүмжлэгч Жеффри Жеймс түүний талаарх нийтлэлдээ “Оройн хамгийн залуу оролцогч болох Монголын 11 настай Бадмаараг хөгжмийн мэдрэмж, бүтээлийн хэлбэрийг ойлгон илэрхийлэх чадвараараа онцгой сэтгэгдэл төрүүллээ. Листийн бүтээлийг тоглохдоо хөгжмийн шугам, өрнөл хөдөлгөөнийг маш сайн мэдэрч байсан нь анзаарагдсан” хэмээн бичжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.