СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

✅
Соёл, урлагийн салбарын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт 06-р сарын 05-ны өдөр эхэлж, уулзалтыг нээн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан салбарын бодлого, чиглэл, цаашдын зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар чиглэл өглөө.

✅
Зөвлөлдөх уулзалтад Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б. Бат-Эрдэнэ, ТЗУГ-ын дарга Б.Алтантуяа болон бусад удирдах албан тушаалтан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газрын дарга Г.Батхуяг болон аймаг нийслэлийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, номын сан, соёлын ордон, театр, чуулга, музейн удирдах 130 гаруй албан хаагч оролцож байна.

✅
Уулзалтад яамны Соёл, урлагийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг, Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн, Аялал, жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ариунсанаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын дарга Г.Батхуяг нар тус тус мэдээлэл өгч, илтгэл хэлэлцүүллээ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.