Австрали улсын Сидней хотод 17 настай охинд бэлгийн хүчирхийлсэн үйлдсэн хэргээр шалгагдаж буй А-г батлан даалтад гаргахаас татгалзжээ
Монгол Улсын иргэн А Австрали улсын Сидей хотод 17 настай охин хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэж буй тухай мэдээлэл цацагдсан билээ.
Тухайн иргэн тус улсын “DiDi” таксины компанийн жолоочоор ажилладаг байсан бөгөөд ажлаа хийх үедээ 17 настай охиныг арын суудал руу хүч хэрэглэн суулгаж хүчирхийлсэн хэргээр сэжиглэгдэж буй.
Сидней хотын цагдаагийн газраас “Мягмар гарагийн 07.30 минут орчим Сидейн хойд хэсэгт байрладаг Карлоу гудамжинд 17 настай охин таксигаар зорчиж явахдаа хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага ирсэн” гэж мэдээлсэн юм.
Лхагва гарагт буюу зургаадугаар сарын 3-нд түүнийг тус улсын цагдаа нар онгоцны буудал дээрээс барвчилсан бөгөөд прокурорууд түүнийг батлан даахаас татгалзжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.