Домогт тоглогч Серхио Рамосын тухай дөрвөн баримт

Домогт тоглогч Серхио Рамосын тухай дөрвөн баримт

Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн том баяр болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд ердөө дөрөв хоног үлдлээ. 

Энэ удаа бид түүхэн дэх хамгийн шилдэг хамшаалагчдыг нэг болох Серхио Рамосын тухай дөрвөн баримтыг онцолж байна. 

"Гоолын тэнгэр"-тэй хамгаалагч

​Тэрээр зөвхөн хамгаалах чадвараараа бус, шийдвэрлэх мөчид гоол оруулах чадвараараа алдартай. Рамос карьерынхаа туршид клубийн болон шигшээ багийн түвшинд нийт 130 гаруй гоол оруулсан нь хамгаалагч хүний хувьд төгс үзүүлэлт юм. Үүнээс хамгийн алдартай нь 2014 оны Аваргуудын лигийн финалд Атлетико Мадридын эсрэг 92:48 дахь минутад мөргөж оруулсан гоол бөгөөд энэ нь Реал Мадридыг аваргын титэмд хөтөлсөн түүхтэй. 

Картын "хаан"

Түүний талбай дээрх тэмцэгч, дайчин, заримдаа хэт ширүүн тоглолт нь түүнийг энэ хачирхалтай амжилтын эзэн болгосон. Рамос бол Ла Лиг 20 улаан хуудас, Аваргуудын лигт дөрвөн улаан карт авсан ба замналынхаа туршид 26 гаруй удаа талбайгаас хөөгдөж байжээ.

Реал Мадридын хамгийн шилдэг ахлагч

Тэрээр Реал Мадрид клубийн хамтаар Аваргуудын лигт дөрвөн удаа, Ла Лигт таван удаа түрүүлсэн. Мөн Испанийн шигшээ багийнхаа хамтаар 2010 оны Дэлхийн аварга, 2008, 2012 оны Европын аварга болж, хөлбөмбөгчний авч болох бүхий л том цомуудыг хүртсэн түүхэн дэх шилдэг ахлагчдын нэг билээ 

Дотлогч болохыг хүсдэг хамгаалагч

Рамос хүүхэд байхдаа Аргентины алдартай довтлогч Клаудио Канижиаг биширдэг байсан бөгөөд өөрөө ч довтлогч болохыг мөрөөддөг байв. Сүүлд дасгалжуулагч нь түүнийг хамгаалалтад тоглуулах шийдвэр гаргасан бөгөөд энэ нь хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн зөв шийдвэрүүдийн нэг болсон юм. Түүний нуруундаа зүүдэг 4 дугаар нь Реал Мадридын өөр нэгэн домогт хамгаалагч Фернандо Йеррогийн дугаар бөгөөд түүнийг хүндэтгэж сонгосон байдаг.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.