Ойн агаарт алхсанаар стресс бухимдал 30-40 хувь буурч, цусны даралт тогтворждог
Японд анх үүссэн Shinrin-yoku буюу "ойн эмчилгээ" эрчийг авч байна . Энэ нь зүгээр нэг аялал алхалт биш бөгөөд зүрх судас зэрэг олон өвчнийг анагаахаас гадна сэтгэл заслын эмчилгээ болдог ажээ.
Модод өөрийгөө нян, шавжнаас хамгаалахын тулд агаарт "Фитонцид" хэмээх органикийн нэгдлийг тасралтгүй цацаж байдаг. Хүн ойн агаараар амьсгалах үед энэ бодис нь бидний дархлааны системийг идэвхжүүлж, вирустэй тэмцдэг эсүүдийг шууд нэмэгдүүлдэг ажээ. Ойд 20 минут алхахад л стрессийн даавар (кортизол) 15.8%-иар буурч, цусны даралт болон зүрхний цохилт тогтворждог бөгөөд стресс, уур бухимдал 30-40%-иар багасдаг
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.