Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй эмүүдийг хил давуулж, оруулж ирсэн тамирчин Н.Ератыг өнөөдөр шүүнэ
Монгол Улсын рекорд эзэмшигч, Дэлхийн цомын аварга Н.Ератад холбогдох хэрэгт прокуророос допингийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж байсан билээ.
Тус хэргийг өнөөдөр буюу зургаадугарын 8-нд шүүхээр товлосон байна.
Н.Ератыг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй "Danomed" гэх бичиглэлтэй, 74 ширхэгтэй нэр хаяггүй эмийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдөр 500 мянган төгрөгөөр бусдад худалдсан гэх хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 20.14-ийн хоёр дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн юм
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.