Д.Урианхай гуайн 1989 онд хэвлүүлсэн "Учрахуй, хагацахуй" номд байдаг 1327 үгээс бүтэх нэг өгүүлбэр нь дэлхийн хамгийн урт өгүүлбэрт тооцогддог
XX зууны соёл иргэншлийг нуруун дээрээ үүрч яваа гурван том халим гэж Францын А.Пруст/1871-1922/ Английн Жеймс Жойс /1882-1941/, Австрийн Ф.Кафка/1883-1924/ гурвыг нэрлэдэг. Эдүгээ болтол дэлхийн хамгийн урт өгүүлбэр найруулан бичсэн зохиолч нь францын зохиолч Марсель Пруст байв. Тэрээр " Алдагдсан цагийн эрэлд" 16 боть романдаа 800 үгтэй өгүүлбэр бичсэн нь дэлхийн урт өгүүлбэрт тооцогдож иржээ. Гэтэл Жойсыг насан хутаг болоход нэг настай нялх үстэй асан манай нэрт зохиолч Д.УРИАНХАЙ 1989 онд бичсэн "УЧРАХУЙ ХАГАЦАХУЙ" романыхаа төгсгөл өчлийг 1327 үгтэйгээр найруулан бичсэн нь дэлхийн амжилтыг бараг хоёр дахин ахиулсан хэрэг аж. Харамсалтай нь хэл судлаачид , найруулга зүйч нар "Айлаас эрэхээр авдраа уудал" гэгчээр өөрийн утга зохиолын ийм амжилтыг анзааралгүй явсаар олон жил өнгөрүүлжээ. Урт өгүүлбэрээрээ дэлхийд гайхуулах гэдэг уужим ухаан, урлахуйн эрдмээ гайхуулж буй хэрэг мөн.."
Эх сурвалж: Ц.Сүхбаатар, "Монгол хэлний найруулга зүй"
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.