Амиа алдсан 15 настай хүүгийн эгч: Дүүгийн маань ээж бие муутай, ээждээ туслахаар явж байгаад ийм харамсалтай явдал боллоо

Амиа алдсан 15 настай хүүгийн эгч: Дүүгийн маань ээж бие муутай, ээждээ туслахаар явж байгаад ийм харамсалтай явдал боллоо
Цагийн ажил хийх явцдаа амь насаа алдсан 15 настай хүүгийн ар гэрээс мэдээлэл хийлээ. Ар гэрийнхний мэдээлснээр, хүү хоёр жилийн хугацаанд сургуулиасаа завсардсан байсан бөгөөд ээжийнх нь биеийн байдал хүнд байсан тул эмчилгээний зардалд нэмэр болох зорилгоор ажил хийж байжээ.
Хүү хорооллын эцэст байрлалтай "самшил"-ийн газраар дамжуулан ажилсан бөгөөд тухайн өдөр “Кимбаб Чонгүг” нэртэй объектод барилгын хог цэвэрлэх ажил хийхээр очсон ч хүнд даацын хана нураалгасан гэх мэдээллийг ар гэрийнхэн өгч байна.
Энэхүү хэргийн дараа талийгаачийн ар гэрийнхэн хөдөлмөрийн аюулгүй байдал, насанд хүрээгүй хүүхдийг ажилд зуучилсан байдал, ажил олгогч болон холбогдох байгууллагуудын хариуцлагын асуудлыг шалгаж, үнэн зөвөөр тогтоохыг шаардаж Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүүд албан шаардлага хүргүүллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.