Ахуйн хүрээнд үүссэн гал түймрийн 13 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна
Онцгой байдлын албанаас сүүлийн гурван жилийн хугацаанд буюу 2024-2026 оны тавдугаар сар хүртэл нийт 9.537 ахуйн хүрээний гал түймэр бүртгэгдсэн талаар мэдээллээ.
Үүний 13 хувь буюу 1,265 нь орон сууцны барилга байгууламжид гарсан гал түймэр байна.
Дуудлагын дийлэнх шалтгаан нь ил галаас үүдэлтэй хогийн суваг, хогийн цэгийн хог шатах, айлын тагт дээр эд зүйлс шатах, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс зэргээс үүдэлтэй байна. Иймд, айл,өрхийг галын аюулгүй байдлаа хангах, цахилгаан хэрэгслийг ашигласны дараа бүрэн унтрааж, шалгах, ил гал, чүдэнз, лаа, зул, арц, хүжийг асаахдаа галын аюулгүй байдлыг хангах, бүрэн унтраах, барилгын аврах зам гарцын тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, хэвийн ажиллагааг хангах, аврах зам, гарц, хаалгыг хааж төрөл бүрийн хог хаягдал, бараа материал, эд зүйл хураах, тоног төхөөрөмж байрлуулах, хаалгыг онгойхгүйгээр бэхлэхгүй байхыг анхаарууллаа
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.