Баруун, төв, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
Энэ оны зургаадугаар сарын 10-14-ний өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвийг цаг агаарын байгууллагаас танилцууллаа.
Урьдчилсан мэдээгээр зургаадугаар сарын 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.
Харин 11-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын зарим нутгаар хур тунадас орох төлөвтэй байна. Түүнчлэн 12-нд нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулжээ. Салхины хувьд ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байх бөгөөд борооны өмнө зарим газраар түр хугацаанд ширүүсэх төлөвтэй байна.
Агаарын температурын тухайд Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +14…+19 градус дулаан байна. Харин Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +28…+33 градус хүрч дулаарна. Сэлэнгэ, Хараа голын хөндий болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23…+28 градус байх бол бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +19…+24 градус дулаан байх төлөвтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.